ОУВС-гийн Ажлын хэсэг манай улсад ажиллан эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргах түвшнийхэнд тодорхой зөвлөмж хүргүүлсэн талаараа мэдээллээ. Тэд юуны түрүүнд сүүлийн хоёр жил Монгол улсад ирж ажиллах боломжгүй байлаа. Харин Засгийн газраас цар тахлын хүндрэлийг иргэдтэйгээ хамтарч амжилттай давсан учир бидэнд ажиллах боломж олдож байна. Өнөөдөр Монголын эдийн засагт бодитой эрсдэлүүд нүүрлээд байна. Эдгээр эрсдэлийг монголчууд “Ирээдүйд их зовсноос одоо бага зов”гэх зарчмаар ажиллаж давах хэрэгтэй. Хамгийн гол нь монголчууд ковидын хүндрэлийг Засгийн газартайгаа нэг санаатай байж давсан шиг эдийн засаг, тэр дундаа инфляцийн хүндрэлийг яг л тэрхүү сэтгэлээр даван туулах нь чухал гэдгийг онцоллоо.
ОУВС-гийн ажлын хэсгийн зөвлөмж:
- Бид өнгөрсөн жил Монголын эдийн засаг нэлээн тэлэлттэй байж, 7 хувийн өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Ингэхдээ зарим нэг эрсдэл гарч болзошгүйг сануулсан. Өнөөдөр олон улсын хүчин зүйлийн нөлөөллөөс Монголын эдийн засагт эрсдэлүүд бодитой нүүрлээд байна. Олон улсад үүссэн эдийн засгийн “шок”-ноос үүдэн бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулсан.
- Олон улсын нөхцөл байдал намжиж сөрөг үр нөлөө багаслаа ч гэсэн Монгол Улсын хувьд ирэх жил амаргүй байна. Учир нь 2023 онд их хэмжээний өр төлбөр төлнө. Тиймээс хүн амд үзүүлж буй нийгмийн дэмжлэгийг хавтгайруулалгүйгээр, илүү зорилтот бүлэг рүүгээ анхаарах нь чухал.
- -Иргэд инфляцийн дарамтад ихээр өртөж байна. Туршлагаас харахад өндөр инфляцид ядуу иргэд ихээр өртдөг.
- -Тиймээс төрөөс үзүүлж буй дэмжлэгээ зорилтот бүлгүүддээ чиглүүлэх нь зохистой. Хавтгайруулж олгосон халамж дотоодын зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, инфляц хөөрөгддөг.
- -Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа арга хэмжээг авахдаа консерватив байдлаар хандах хэрэгтэй. Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой.
Энэ бүх асуудлыг Засгийн газар, иргэдтэйгээ хамтарч шийдэж чадвал ирэх онд төлөх бондын өр төлбөрүүдээ төлөх бүрэн боломжтой гэлээ.
Чингис бонд гэж өрийн цаасыг Манай эрх баригчид үйлдсэн тэгээд их бүтээн байгуулалт нэрээр1,5 тэрбум ам долларын өрийг эрх баригчид нь хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлээд үрэн таран хийсэн эцэст нь та бид буюу татвар төлөгчид халаасыг хуу хамна гэсэн үг Монголчууд дифолт зарлах хэрэгтэй дифолд зарлана гэдэг чинь улс орноороо дампуурахийн нэр биш зүгээр л наад өрийг чинь төлөхгүй ээ гэсэн үг харин тэр их өрөө нэр бүхий этгээдүүдээсээ ав бусдаар Монголын ард түмэн төлөх албагүй ш дээ Чойжилсүрэн тухайн үед сангийн сайд байхдаа дифолд зарлачихвал улс орон маань юу ч үгүй дампууранаа гэж унгас алдаж байсан үнэндээ бол өөрсдөө үхлтээ айж байхгүй юу мана йэнэ хэдэн тэнэг маанаг улс төрчид ОУВС ын зааварчилгаа үүрэг даалгаварыг гүйцэтгэдэг этгээдүүд ш дээ
ОУВС Монголын ард түмнийг илт доромжилсон үгээр хэлж байх шив Монголын ард түмэн та нар засгийн газартайгаа хамтраад Чингис бонд Самуурайн бондоо төлөө гэж байна харамсалтай нь тэр их өрийг засгийн газар төлөх нь үнэн харин засгийн газар нь татвар төлөгчдийн мөнгөөр бондоо төлнө гэсэн үг тэгэхээр Монголын жирийн ард иргэд бид төлнө гэсэн үг түүнээс манай хэдэн тэнэг мануухайнууд төлөхгүй нь ойлгомжтой
хөөх хэрэгтэй бөөн хутгуур