“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийнхны талаар сүүлийн үед хэл ам тасарсангүй. Цар тахлын жилүүдэд Засгийн газраас төрийн өмчид ААН, албан байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг үүрэгдсэн. Ингэхдээ албан байгууллагыг аливаа баяр наадам, зугаалга, спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон ч тус байгууллага уг шийдвэрийг үл тоосон мөн гүйцэтгэх захирал нь ажилчдаа дарамталдаг, ялгаварлан гадуурхдаг гэх асуудлууд гарч байсан. Тэгвэл өдгөө тус компанийнхны архидалт нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй гэх харамсалтай мэдээ дуулдаж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт “Эрчим хүчний ажиллагсдын өдөр” болон орчин цагийн Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиосон. Эдгээр баяруудыг “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийнхан нүсэр тэмдэглэж, өнгөрсөн баасан гарагт Кувейтийн аманд наадам хийж, ажилчдаа архидуулсан байна. Харамсалтай нь энэ үеэр тус компанийн засварчин 27 настай Б гэх залуу нас баржээ.
Гэвч энэхүү харамсалтай үйл явдлыг “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” –ын удирдлагууд нуун дарагдуулж эхэлжээ. Гүйцэтгэх захирал нь талийгаач ажилтныхаа ар гэрт нь очиж, үйлдвэрийн осол гэж бүртгэнэ, бүхий л тусламж тэтгэмжийг нь өгнө хэмээн гуйж яваа сурагтай.
Ер нь тус станцад үйлдвэрийн осол байс гээд гардаг ч удирдлагууд нь энэ мэтээр нуун дарагдуулдаг гэх яриа бий. Мөн архидалт удирдлагын түвшинд замбараагаа алдсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, цалингаа зохих ёсоор нэмдэггүй талаар ажилчид нь гомдол мэдүүлж байсан удаатай. Гэвч эдгээр үйлдлүүддээ удирдлагууд нь дүгнэлт хийсэнгүй бололтой. Өөрсдийнх нь ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас үүдэж амиа алдсан ажилтныхаа үхлийг дарахаар ийнхүү улайрч явна.
Ирэх өвөл нийслэлчүүд хөлдөх эрсдэлтэй байгааг сайдаас нь эхлээд анхааруулсан. Ийм хариуцлагатай үед хотын дулааны эрчим хүчийг 54 хувийг дангаар хангадаг энэ байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах нь юуны түрүүний үүрэг баймаар. Гэтэл ажилтнуудаа архидуулж, архидалтаас нь үүдэж хүний алтан амь эрсдэхэд “амаа үдээрэй” гэж гуйх нь хэр ёсзүйтэй вэ.
Байгууллагын наад захын соёл суугаагүй ийм газарт энэ мэт харамсалтай явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Тэр үед дахиад л нуугаад өнгөрөх үү Ү.Төмөрхуяг даргаа...!
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.








Авилга хээл хахууль хэрээс хэтэрлээ. Зуухны дарга Ганболд ажлаа хаяж явсан тэтгэвэрт гарсан хөгшин эмээ нарыг ажилд буцаан авч бга сурагтай. Мэдээж мөнгөөр л эргүүлэн авч бгшдэ. Захирал ньч үүнийг. Нь зөвшөөрч бдаг. Оронд нь залуу хүмүүс аваачээ
Аав ээж, хань ижил, үр хүүхдүүд нь нэг насаараа өнчирч амьдын там эдлэх нь дээ.Яасан ч харамсалтай юм бэ.Архидалтыг хязгаарлан спирт биш спортын арга хэмжээ зохион байгуулсан бол хүний амь нас үрэгдэхгүй л байсан даа.
Хаа сайгүй л баяр тэмдэглэж байна. Амралтын өдрөөр явсан бол яахаараа үйлдвэрийн осол болдын. Албан байгууллага юм чинь хамт олноороо зугаалар асуудал байж л байдаг ш тэ. Үхэлд хэн буруутай тэр хүн л хариуцлага хүлээнэ
hairan zaluu haramsaltai. 1hun nas barahad buh ajilchdiin tsaling heden saraar ni huwi hasdag.ter mongo haashaa ordog ve hunii uhleer toglolt hiihee bolimoor yum ene udirdlaguud n.
Тэр залуу автобусны цонхоор бөөлжиж бгаад унаал нас барсан
хамт яваа хүмүүс нь ямар ч хариуцлагагүй юмаа
e
Архидуулсан гэнэ үү архиар угжаагүй нь лав шүү дээ
Төмөрхуяг угаасаа хүн чанар муутай өөрийн танил тал найз нөхдөө ажилд авдаг мөрөөрөө ажлаа хийж явсан хүний ажлыг орон тооны цомхотгол гэж танил талын хүнээ авдаг хүн муутай удирдах албанд тохирохгүй хүн шүү дээ.Өнөөдөр хүний эрдэнэт амь үгүй болсон байхад ийм амиа хоохойлж яваа нь ямар хүн гэдгийг нь харуулж байгаа бизээ.Хуулиа мэддэг л баймаар юмаа.
Өмнө нь бас тогонд цохиулж нэг хүн үхсэн ч бас бурууг нь өөр хүнд тохоод мултраа биз дээ.
өөрсдийх нь аманд нь архи цутгаагүй л байх хувь хүний ухамсар шдэ өөрөө тааруулж тохируулж уухан яасын хувь хүний тэнэг буруу үйлдэлээс болж мөрөөрөө бсан хүн буруутан болно гэж юу бсийн
Зөв шүү...
Одоо станц хамаг байдаг мундаг залуус нь ажилаа хаяаад яваад дуусаж байгаа цалингаа голоод удахгүй өвөл болно хөлдөх аюул тун ойрхон байгаа
Хн та нар 4р цахилгаан станцыг дандаа шилдгүүд ажилдаг гэж боднуу? Уучлаарай. Дандаа арын хаалганы чихээснүүд. Хамаатан саднуудаа л оруулдгийн ш дэ. Хэдхэн мундаг чадвартай хүмүүээ л шимэж амьдардаг. Хувалзнууд.
Сайд нь мэдэж бгаа юм уу хурдан шуурхай буруутай хумууст нь хариуцлага тооцох хэрэгтэй шуу аягуй бол уйлдвэрийн осолоор буртгээд монгийг нь станцаас гаргуулна тэгэж болохгуй оорсдоор нь гаргуулан хариуцлага тооцох хэрэгтэй
Одоо буруутай хумууст нь хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ
Ямар харамсалтай юм вэ тэр захирал удирдлагад нь яаралтай арга хэмжээ авч зайлуулаачээ бас л урьд нь нэг залуу тогонд цохиулаад нас барьлаа л гээд бсан яагаад арга хэмжээ авдаггуй юм вэ сайд нь одоо зайлаад явахад бас л энэ захирал нь улдэх уу тэгээд арай бна шуу
харамсалтай хайран залуу