Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
- Баяр наадмын тухай хуулиар 4 ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Хамгийн сүүлийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гараг ирлээ. Шинжилгээгээр нийт 64 бөхийн 63-с нь допинг хэрэглээгүй. Харин нэг бөхөөс допинг илэрлээ. Тэр бөх дөрөв давж, тавын даваанд унасан учир бусад бөхчүүдийн цол, чимэгт өөрчлөлт орохгүй.
- Бид шинжилгээний хариуг тухайн бөхөд танилцуулсан. Одоогоор өөрөө ирэх боломжгүй байна. Хэрэв тухайн бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгнө. Дахин шинжилгээ хийлгэх эсэх хариугаа 9-р сарын 1-н гэхэд өгөх ёстой.
- Хэрэв шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл албан ёсоор зарлана. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүй. Ямартай ч тавын даваанд унасан Улсын цолтой бөх.








Улсын цол,улсын шагнал хоёрын нэр хүнд гэж чааваасдаа,,,,,
Харцага Бэгзсүрэн гээд гээд аль хэдийн мэдээлэл гарчихаад байхад....яана даа
Хэрэглэсэн ,үгүй хоёрыг нь тодорхой хэлэлдээ ! Новшоо ! Манжилж, бөөрөнхийлөөд л , эсвэл амруугаа цаас чихүүлчихээ еу !