Говь-Алтай аймгийн 1-р сургуулийг 1998 онд төгсөгчид зорилтот бүлийн 1500 гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулжээ.
Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн 1998 оны төгсчдийн санаачилгаар байгуулагдсан “Төрөлх-Алтай” Төрийн Бус Байгууллага үүсэн байгуулагдаад 4 жил өнгөрчээ. Энэхүү ойн хүрээндээ тус Төрийн Бус Байгууллага Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн 1500 гаруй иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулсан байна.

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны иргэд хамрагдсан бөгөөд энэхүү үзлэг нь Есөнбулаг суман дахь Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн байранд хийгджээ.
Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэд ЭХО оношилгоо, уушги, зүрх судас, чих хамар хоолой, бөөр, нүдний эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан юм.

Энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү хотын нүдний нарийн мэргэжлийн эмч нар 1000 хүнийг нүдний нарийн үзлэгт хамруулж үнэ төлбөргүй харааны шил тохируулж өгсөн байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд “Төрөлх-Алтай” Төрийн Бус Байгууллага нь Говь-Алтай аймгийн нийт иргэдэд зориулан боловсрол, нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлийн олон хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!