УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна. МАН-ын Удирдах Зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын  бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар хэлэлцжээ. Тодруулбал өнөөгийн Засгийн газарт ажиллаж байгаа нэр бүхий 8 сайдыг чөлөөлөхөөр болжээ. Оронд УИХ-ын гишүүдээс сонгохоор болсон байна. 

- Эдийн Засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл
- Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ

- Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун

-  Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал нар  ажиллахаар болжээ.