МОСКВА. /Anadolu/. ЗХУ-ын сүүлчийн удирдагч асан, Хүйтэн дайныг дуусгавар болгосон Михаил Горбачев мягмар гарагт 91 насандаа таалал төгсжээ.
“Михаил Сергеевич Горбачев удаан хугацааны турш хүндээр өвдсөний эцэст өнөө орой таалал төгслөө” гэж түүний эмчлүүлж байсан Москвагийн клиникийн төв эмнэлэг мэдээлсэн байна.
М.Горбачев 1931 онд тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Коммунист намд амжилттай ахин дэвшиж, ЗХУ-ыг 1985-1991 онд удирдаж байв.
М.Горбачев илүү ардчилсан, эрх чөлөөтэй улс руу шилжихээр боловсруулсан өөрчлөн байгуулалтын бодлогыг танилцуулсан боловч энэ нь ЗХУ-ыг задрахад хүргэсэн байна.
1990 онд тэрбээр Хүйтэн дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.








Монголчуудын 90 оны ардчилсан хувьсгалаар залуучуудын гарт “Пристройка”-оос өөр зүйл байгаагүй дээ. 1986 он. Миний мэдэхийн энэ номыг залуучууд их сонирхож авч уншиж байсан ш дээ! 90 оны ардчилсан хувьсгал хүчээ авсаны шалтгаан нь энэ ном юм бишүү!
Пристройка өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн хүндээ.Ум ма ни бад мэ хум
Пристройка
Бурхан хүлээж байг.
УМ МА НИ БАД МИ ХУМ