Монгол улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаараа бүс нутагтаа тэргүүлдэг. Нийт эмэгтэйчүүдийн 67 хувь нь хожуу оношлогдсон гэх судалгаа бий. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдар залуужсаар байна.
Тиймээс Монголын Эмэгтэйчүүдийн холбоо умайн хүзүү болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлж, ирэх сараас ажил хэрэг болгохоор зорьж байна.
"Улаан цэцэг" киноны орлогоор хэрэгжүүлж байгаа уг төсөл эхний ээлжинд 2022 оны 09-р сарын 08-наас эхлэн Говь-Алтай аймагт хэрэгжихээр боллоо. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile cliniс” эмнэлэг бүх сумдаар явж, Умайн хүзүүний хорт хавдар, Хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношлогоо хийж, эрүүл мэндийн боловрол олгох юм.
Монгол улсад 2021 оны байдлаар ...
- Умайн хүзүүний хорт хавдар нийт хорт хавдрын дотор 5-р байр,
- Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын 1-р байранд орж байна.
- Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-рт ордог.
Хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн 59,3% нь 5 жилээс дээш амьдардаг.
- Дэлхийд жил бүр 300,000 эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна. 40-50% нь хожуу оношлогдож байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!