Төв аймгийн Зуунмод хотын 4 дүгээр сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж, шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулжээ.
Тус сургууль 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай бөгөөд засвар хийснээр орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа аж. Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцсан байна.
Салбарын сайд энэ үеэр орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстойг онцолж байлаа. Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн юм. Сургуулийн удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг зүйлсийг нэг бүрчлэн Доржгочоо сангийнхантай зөвшилцөж, гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.
Доржгочоо сангийн хамт олонд Зуунмод хотын багш сурагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.











zsss baychuud yunch ongiroo ym duugail zasaach
ёооё ямар муухай хүн бэ чи
Баяр хүргэе. Гайхалтай. МАН ын 20 тэрбумаар газар авч баЙГАА баячууд хүсвэл хэдэн ч цахилгаан станц улсдаа барьж өгөх боломж байна. ТЭД барьж өгөхгүй, тэд томилгоо хийж өгсөн хүмүүсдээ л багаГҮЙ МӨНГӨ ТАЛАРХАЖ ӨГЧ БАЙГАА. Монголын ирээдүйн төлөө хувийн хөрөнгөө зориулж байгаа ах , дүү та нарт баярлаж сууна. ТА бүгдийн ажил, амьдрал ямагт дээшээ байх болно доо
Доржгочоо багш маань бас хүүхдийн зохиолч байсан шүү Баавгай дуулсан нь гээд ном байдаг байж билээ
Tiishde
Маш сайн захирал байсан даа. Цөөхөн жил бидний захирал байхдаа бидэнтэй олон жил ажилласан юм шиг дотно байсан. Ирээдүй цогцолбор
Tiimshy
ямар сэтгэлтэй мундаг юм бэ
баяр хүргэе. Ёстой зөв ажил хийжээ. Уг нь тэр сайд болж байгаа тэрбумтангууд өөрийн нутгийн сургууль, эмнэлгийг ингэж засаж өгдөг ч болоосой.
Ханын будагны кодыг ямар гоё гаргаа вэ
БУЯН НЬ ИРНЭ ДЭЭ, ӨӨРСДӨӨ Л ЗӨВ ЗАМААР ЗӨВ ОЛСОН МӨНГӨӨР ХИЙСЭН БАЙХ ЁСТОЙ АМЖИЛТ!