Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг анхны тулаанаа хийж, Амбер Терреллыг яллаа.  “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт  М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаанд хүч үзэх болсон. 

Түүний хамгийн эхний тулаан өнөөдөр боллоо. М.Уранцэцэг PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөө "Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө буулгаж авсан байна. 

Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгчөө "Нэгдүгээр шатандаа ялна гэж бодсон ч хоёрдугаар үедээ дуусгалаа. Гэхдээ маш баяртай байна. Би барилдана, мөн цохиж унагаана гэж бодож байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.