АН-ын хэрэг эрхлэх газрын дарга асан Э.Одбаярыг залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг зээлдэн УИХ-ын гишүүн асан Кюүкшүзан Батбаяр болон түүний гэргий МУГЖ Т.Баясгалан нараас олон удаагийн үйлдлээр их хэмжээний бэлэн мөнгө залилсан гэнэ.
Ингэхдээ С.Эрдэнэ даргын бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна. Сонгуулийн зардалд нь хандив өгөөч гэх зэргээр Кюкшүзан Батбаяр нарыг хууран мэхэлж итгэлийг нь төрүүлэх замаар 600 орчим сая төгрөг залилж авчээ.
Энэ хэрэг 2020 онд болсон ба АН-ын дарга С.Эрдэнэ Кюүкшүзан Батбаяраас Сакура сургуулийг нь худалдан авах үеэрээ энэ талаар мэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Ташрамд дурдахад Э.Одбаяр нь АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа АН-ын ҮЗХ-ны гишүүдийн татварын мөнгөөр казинодсон хэргээр ажлаасаа халагдаж байжээ.
Мөн С.Эрдэнийн тун ойрын хүн байсан бөгөөд С.Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан аж. 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнээс салж Х.Баттулга, З.Энхболд нарын ойрын хүн болсон байна.








Өөрийнх нь хүү ш дээ. Залиланг хийх гэж үзүүлж өгөх юмаа. Хүүгээ танихгүй гэх нь ээ!!
Нэг бол Эрдэнийн овилгоггүй тэнэг хүү ийм юм хийсэн, нэг бол Эрдэнэ хүүдээ зааварчилж хийлгэчихээд, уснаас хуурай гарахын тулд хүүгээ золиосолж байгаа.
Эрдэнэ Одбачрлуу хэргээ тохжээ. Эрдэнэ ямар ацаараа тэр сакураг худалдаж авдаг юм
Хийсэн хулгайгаа хүнрүү чихэх нээ
Э.Одбаяр гэж ямар хун байдаг билээ.
Odbayar zovxon Kyokshu Batbayaraas gadna mash olon xumuusiig tgj xulxidsan
Эрдэнэ өөрөө луйвардчихсан б.на
Хулгайчууд нэгийгээ сэгсэрсэн л бгаа биз
Э. Одбаяр гэж Эрдэнийн хүүхэд биш юмуу
bish
Батбаярын хулгайны мөнгийг л хуваалцсан бнаштээ
Эргүү юмуу хаашаа юм...хөлс хөдөлмөрөөрөө түмэнд туслаж бизнес хийж мөнгө олдог хүн шүү. Атаархсан юмнууд дуугай хэвтэж бай.
Шоронд шлвойлго.Ан ийн нөхдүүд элбэгдоржоосоо эхлээд хулгайчид.Одоо энэ нөхдүүд ардчилалын гэр хүндийг унагсан гөхдүүд.Энэ наид байх гавъяагүй
Солонгос, Хятадуудыг навс хулхидсан Батбаярт бол хуушуурын мөнгө л бноо.