#Шууд: Цементийн импортын татварыг тэглэх шийдвэр гарсан асуудлаар Б.Жавхлан сайд мэдээлэл хийж байна.
Б.Жавхлан:
-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дээрх шийдвэрлэлээ.
Барилгын хамгийн өндөр ачаалалттай сар нь 2, 3 дугаар улирал. Энэ үед манай цементийн үйлдвэрүүдийн нэг болох "Хөтөл" урсгал засвараас болж бүрэн зогсоод байна. Үүнээс болж Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн газраас гаалийн татварыг тэглэж байна.
Бидний тооцоолсноор 500-600 мянган төгрөгийн цементийн үнийн өсөлт 400 мянгад хүрэх төлөвтэй байна. Монголын цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дотоодын хэрэгцээг хангаж дийлэхгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!