“МИАТ” ТӨХК өчигдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаасан талаар бид мэдээлсэн.
Ингэснээр 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 645.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Үүнээс 549.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр хүлээн авчээ. Одоогоор хэвийн ангилалд 264.1 тэрбум төгрөг, анхаарал хандуулах 9.2 тэрбум төгрөг, чанаргүй ангилалд 275.7 тэрбум төгрөгийн зээл байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!