АТГ-аас өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг  саатуулсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: 

- АТГ-т Мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой 2 хэрэг шалгагдаж байна. Нэг нь Азийн хөгжлийн банкны зээл олголттой холбоотой зам барих багц, нөгөө нь Европын сэргээх босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж буй багц ажлыг АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж байна.  Ингэхдээ тендерийн бичиг баримт боловсруулалт, зарлалт, сонгон шалгаруулалт, хэрхэн зарцуулж байгаа талаар нарийвчлан шалгаж байна.

- Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан нь үнэн. АТГ-аас Дарханы замын сонгон шалгаруулалтад оролцсон бүх албан тушаалтуудыг шалгаж байгаа. Энэ мөрдөн шалгалтын явцад цугларсан баримтуудыг үндэслэн прокурорын хяналт доор баривчлах ажиллагаа явагдсан. 

- Дарханы замтай холбогдуулан 10 гаруй албан тушаалтнуудыг шалгаж байгаагаас 8 албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван албан тушаалтанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэг албан тушаалтныг баривчилсан.  Дарханы замтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсаар байна.