Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж Бодибилдингийн спортын олимп гэгддэг МИСТЕР ОЛИМПИА тэмцээнд түрүүлж, хошой аварга боллоо.
Бодибилдингийн спорт бол бүх спортын суурь хаан спорт гэж нэрлэгддэг.
Дэлхий дээр хамгийн олон хүн эрүүл мэнд гоо зүйгээ анхааран өдөр тутамдаа сонгон хичээллэдэг урлаг спортыг хослуулсан классик спортын төрөл юм. Бодилдингийн спорт тэр дундаа эрэгтэй бодибилдингийн төрөл бол олон жилийн уйгагүй хөдөлмөр булчингийн нарийн ширхэгийн чанарыг хардаг хамгийн хүнд төрөлдөө тооцогддог.
Бодибилдинг бол тусдаа бие даасан Олимп АНУ-д уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ бол спортын тамирчин бүрийн мөрөөдөлийн тайз, хамгийн гол нэр хүнд бүхий тэмцээн. Энэ сарын 12- ноос АНУ-д зохион байгуулагдаж буй МИСТЕР ОЛИМПИА тэмцээнд 60 орны 900 гаруй тамирчин оролцжээ.
Уг тэмцээнд МУГТ Гансүхийн Дорж өөрийн төрөлдөө дахин алтан медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээний хошой алтан медальтан болж байна.
Тэмцээний талаар тэрбээр "Улс эх орныхоо надад итгэл хүлээлгэн өгж байсан Монгол улсын гавьяат тамирчин цолоо, мөн хамгийн гол нь улс эх орныхоо нэрийг дуурсган дуудуулах нь нэр төрийн хэрэг байлаа. Монголын Бодибилдингийн спортийн хөгжил дэлхийн аль ч оронтой энэ тэнцүү өрсөлдөх чадвартай, Монголчууд хаана ч хэзээ ч өрсөлдөөний талбарт хүчтэй хэвээр гэдгээ тамирчид бид орчин үед харуулж байгаа гэж бодож байна" гэжээ.









Гайхамшигтай шаргуу дайчин хөдөлмөрийн үр шим гэдэг энэ... Танд баяр хүргэе.