Өнөөдөр өглөө буюу 12 сарын 16-н өдөр Малайз улсын Шах Алам дүүргийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ албан ёсоор танилцууллаа.
"Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн нэхэмжлэгчийн гэр бүлд 5 сая малайз ringgit ринггит нөхөн олгохоор шийдвэрлэснийг тус иргэний хэргийн шүүх албан ёсоор мэдэгдсэн. Энэ шийдвэрийг танилцуулах хуралд бид цахимаар оролцлоо" гэж талийгаачийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, хэргийн өмгөөлөгч Б.Баяр нар мэдэгдлээ.
2006 онд гарсан энэ хэргийн хариуцагчаар Малайз улсын Засгийн газраас гадна гурван эдгээд тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн талаар 12 сарын 18-ны өдөр хэвлэлийнхэнд талийгаачийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар мэдээлэл өгөх юм байна.








za boljdee ter aav n monch ich yvsandaa ,, charin mongol uls neg ich tooj anchaaraaguidee !!! , tor gej novsch umaa