Төв талбайд жагсаж буй иргэд Соёлын төв өргөөг нээж өгөх хүсэлтийг жагсагчдаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тавьсан.
Уг хүсэлтийн дагуу жагсагчдад өнөөдрөөс СТӨ-г нээж өгч байгаагаа мэдэгджээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө жагсагчидтай уулзах үеэрээ СТӨ-д орж хоноглохоос илүүтэй өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцон, өөр хоорондоо хэлэлцэж нэгдсэн нэг үзэл бодол, байр суурь, шаардлагатай болохдоо ашиглахыг санал болгосон байна.
СТӨ-д нийт гурван өрөөг суллажээ. Хоёр өрөөнд нь эрүүл мэндийн газрын алба хаагчид, цагдаагийн алба хаагчид байрлахаар болсон бол үлдсэн нэг өрөөнд жагсагчдыг оруулахаар болсон байна.








Нэг мөр ЗГ-ын ордоны нэг жигүүрийг нь суллаар наадуулаа оруул. Тэндээ хоол зөөлгөөд бааж шээгээд хэвтэж байг. Наад талбайг чөлөөлж өг. Иргэд шинэ жилээр талбай дээрээ баярлаг. Хүүхэд багачуудаа тайлбайд зассан ёолк энээ тэрээг үзүүлмээр байна. Ямар энэ хэдийг харуулалтай нь биш. Юу ч гэж хэлэх юм? “өнгөт хувьсалыхан” гэлтэй ч биш, зорилгоосоо урвагчид гэлтэй биш. Үхсэндээ энэ хэдэн балай юмнуудад хошуу дэвсээд байгаа юм? Наадуул чинь үзэл бодлоо худалдсан, дараагийн нүүрсний хулгайчид харж л байгаарай.