Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох байв.

Гэвч зарим иргэдийн эсэргүүцлээс улбаалж, сонсгол 13 цаг хүртэл хойшлоод байна. Тэд иргэдийг хоёр танхимд хувааж оруулж байна. Иргэд нь нэг танхимд, эрх баригчид нь нэг танхимд байна. Бид Төрийн ордонд зурагт үзэх гэж ирээгүй хэмээн эсэргүүцсэн тул ажлын хэсэг тэдний шаардлагын талаар авч хэлэлцэхээр ийн завсарлажээ. 

Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны Их танхимд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.