#Шууд: Туул голын ай савд дахин барилга бариулахгүй байх шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлж байна…
О.ЖАГАР:
- Туул голын ай савд дахин барилга бариулахгүй байх шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлж байна. Гэхдээ энэ удаа Хотын дарга болон удирдлагуудад нь шаардлага хүргүүлэхгүй. Өмнө нь өчнөөн бичиг өгсөн. Олон мянган иргэний эрх зөрчигдөж байгаа талаар өгсөн бичиг баримтууд архивт байгаа.
НЯМСАМБУУ:
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо буюу Туул голын эрэг дагуу барилга барих зөвшөөрөл олгочихсон байна. Энд барилга барьж болохгүй, Усны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гээд Газарзүй гео экологийн хүрээлэн, Усны газар гээд мэргэжлийн байгууллагууд нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хариугаа өгчихсөн байхад манай дарга нар зөвшөөрлөө өгчихөөд байна.
- Аука хорооллыг буулгаад яах вэ. Эцсийн дүнд нь иргэд л хохирно. Яг буулгавал нийслэл хэдэн арван тэрбум төгрөгийн хохирол барагдуулна. Нийслэлээс өгөх энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгө байна. Ниргэсэн хойно нь хашгирна гэдэг. Зөвшөөрөл өгч байгаа бүх дарга нар төсвийн хөрөнгийг ингэж үр ашиггүй зарцуулмааргүй байна.
- Хэрвээ Туул голын эрэг дагуу барилга баригдвал үер усны асуудал нь юу болох вэ. Дахиад л байр захиалсан иргэд хохирох уу. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна.
- Зөвшөөрөл олгочихоод цуцалчихдаг. Ингээд олон нийтэд цуцаллаа гэж зарлачихдаг ч уг шийдвэр нь Захиргааны шүүх дээр очоод унадаг. Учир нь цуцлах нь шийдвэр нь хуулийн дагуу бус. Үүнийг цаанаа тохироотой гэж хардаж байна.
-







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!