Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоогоор 20 ширхэг тарвага оруулахыг завджээ. Тодруулбал Өвөрхангай аймгаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр УНҮ улсын дугаартай автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Улмаар уг тарвагануудыг Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, Экологийн цагдаа шалган ажиллаж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г тус хяналтын цэгээр гурван ширхэг тарвага тээвэрлэснийг Замын цагдаагийн албаныхан илрүүлжээ. Эдгээрийг Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байгаа аж.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!