#Шууд: Яармагийн замын 1-р эгнээг тусгаарласан асуудлаар албаныхан мэдээлэл хийж байна…
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.БАТЗОРИГ:
- Нийслэлийн түгжрэлийн бууруулах ажлын хүрээнд Нийтийн тээврийн чанар хүртээмж, зорчилтыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Үүний нэг нь Наадамчдын өргөн чөлөөн дээр авсан нэгдүгээр эгнээг тусгаарлах. Өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нийтийн тээврийн хашлагыг мөргөсөн байна. Үүнтэй холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна.
- Наадамчдын өргөн чөлөөгөөр зорчих хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 356 км зам дээр энэ хэрээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Тиймээс Наадамчдын өргөн чөлөөгөөр явах нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, нэгдүгээр эгнээ болох 7,2 км зам дээр хашилт тавьсан.
- Яармагийн зам дээр түгжрэлийн асуудал хүчтэй яригдаж байна. Эдгээр хүмүүс нийтийн тээвэртэй хамт зорчихыг хүсээд байх шиг байна. Бидний зорилго бол тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх юм. Одоо дахин хэд хэдэн байршилд 1 дүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулна. Төлөвлөж байгаагаар 7-10 минутын зайтай автобус явуулна. Хуучин 100 хүрэхгүй автобус явдаг байсан бол өнөөдөр 130 болж нэмэгдүүлээд байна.
- Яармагийн нүхэн гарцыг ашиглалтад оруулна.
- Хуучин хуучин 900 автобус нийтийн тээвэрт явдаг байсан бол өнөөдрийн байдлаар 450 шинэ автобустай болсон. Энэ сард 150, ирэх 10 сард 180 шинэ автобус орж ирнэ. 11 сар гэхэд 1000 автобусыг тэр чигт шинэ автобустай болно. 12 сар гэхэд 1200-д хүргэхээр зорьж байна.







Зам нарийсгаж эгнээ гаргахыг ямар ч тэнэг хүн хийж чадна
Naad avtbus chin hend hamaatai yum be avtobus tugjereed baigaa muu bodoocheee