#Шууд: Т.Аюурсайхан нарт холбогдох нүүрсний хэргийн шүүх хурал үргэлжилж байна…
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09:30 цагт эхэлсэн ч 13:30 цаг хүртэл түр хойшилсон. Учир нь, шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг шүүгч Б.Халиунаас татгалзсан тул шүүх хурал хойшилсон юм.
Тэгвэл Ерөнхий шүүгчээс татгалзсан шүүгдэгч Б.Ганхуягийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүний зөвлөгөөн хүлээж авахаас татгалзаж, шийдвэрлэжээ.
Энэ талаар Ерөнхий шүүгч Б.Халиун "Зөвлөгөөнд долоон шүүгч оролцсон. Миний бие тайлбарыг хэлж, гомдлыг танилцуулсан. Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг санал авахгүйгээр хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн" гэв.
Энэ үеэр Б.Ганхуяг нийт шүүгч нараас татгалзах хүсэлт хүсэлт гаргалаа. Хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа.







Bolovsroltoi humuusee harluulj, shorojuulj. 10 jil tugsuugui orkuudaaraa udirduulsan yu ch gehevdee
Aan neg ingesgiij bgaal heden say tuguur torgoson bolool nuguu heden ih naydiin nuursnii hereg duusnadaa