Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль батлагдсанаар:
-Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно;
-Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ;
-Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж, 68,250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ;
-Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ;
-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ;
-Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжид холбогдох өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
ЗГ: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Холбоотой мэдээ
· 8 цаг
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · 9 цаг
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · 9 цаг
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · 9 цаг
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· 12 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · 12 цаг
Яг энэ асуудлаар одоогоос 10 жилийн өмнө тухайн үеийн хотын дарга Бат үүл гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлт гэдгийг санаачилж байсан харамсалтай нь Хотын дарга Бат үүл гэр хороолынхоныг молиг өмхүүлчихсэн шүү дээ одоо болохоор МАН бас л Бат үүл дарга шиг ээлжит молиг эхлэх гэж байна даа
ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨНД ӨНХӨӨРЧ АЖИЛЛА ҮҮНИЙ ТУЛД 1Т ХОТОО БҮСЧЛЭН ХУВАА ТЭГЭЭД ХОТЫН ТӨВИЙН ОЙР БҮСЭЭ ОРОН СУУЦЖУУЛЖ ЗАЙДУУ БҮСДЭЭ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГМӨӨР БАЙНА УС ДУЛААНААР ХАНГАЖ БАЙЖ ҮҮНИЙГ ХИЙНЭ УДАХГҮЙ БАРИГДАЖ ДУУСАХ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИГДАЖ ДУУСВАЛ УСНЫ АСУУДАЛЫГ ШИЙДЧИХ БАЙХ ХАРИН ТОГ ГЭДЭГ АСУУДАЛТАЙ ДАА ТОГООР АЙЛУУД ХАЛААЛТАА ШИЙДНЭ ГЭДЭГ ОДООГООР ХИЙГДЭХ АЖИЛ БИШ ЮМ.ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛЖ БАЙЖ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БАЙХАА