#Шууд: УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: 

- Төсөв дээр хэд хэдэн чиглэлийн зарчмын өөрчлөлт оруулна. Тухайлбал төсвийн орлогыг нэмэгдүүлж, тэнцэлийг сайжруулна. Төсвийн төсөл дээр алдагдал 2,8 хувь байхаар оруулж ирсэн. Бүлгийн гишүүд 590 тэрбум төгрөгөөр тэнцэлийг сайжруулах боломж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг 2 хувьд хүргэх боломж байна. 

- Мөн төсөв дээр 2024 оны нийгмийн даатгалын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Гэхдээ Ерөнхий сайд 10 хувь нэмэгдүүлэхээр бага тэтгэвэр авдаг хүмүүст нэмэгдэл бага тусна. Тиймээс нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх санал оруулсан. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн. 

- Ирэх оны төсөвт аудитын дүгнэлтээр баталгаажсан төсөвт өртөг нь нэмэгдсэн обьектуудыг бүрэн оруулсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийт 100 орчим обьект бий. 

- Төсвийн зардлыг бууруулахаар ажиллаж байна. Ойролцоогоор 400 орчим тэрбумаар буурах байх.