Монголчуудын түгжрэл, утаа гэх бухимдал дээр сүүлийн үед бас нэгэн зовлон нэмэгдсэн нь шатахуун. Амьдрах гэж арай ядаж байгаа иргэдийнхээ тамирыг нь таслах дөхсөн энэ зовлонд өнгөц харвал ОХУ хэмээх хөрш маань буруутай гэх. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ч ингэж тоть шиг давтаж буй. Үнэн хэрэгтээ өөрийнх нь ажлаа мэддэггүйн хар гайгаар монголчууд зовж байна.
Хэрвээ Ж.Ганбаатар салбарынхаа тэр дундаа шатахууны салбарынхаа алдаа, оноог шүүж чадсан бол монголчуудын өргөн хэрэглээ болсон АИ92 шатахууны үнийг чөлөөлөх ажилд анхаарлаа хандуулах байв. УИХ-аас гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Үүн дотор шатахуун АИ92-ыг нэр заан хуульчилсан нь өнөөдрийн зовлонгийн эхлэл болсон гэхэд хилсдэхгүй. Монгол улс үйлдвэрлэгч орон биш атлаа импортын бараанд үнэ тогтоочихсон нь шатахууны салбарынхныг дампуурлаа зарла гээд тулгасантай ижил зүйл болчихсон. Энэ алдаа засагдахгүйгээр шатахууны салбарынхан өөдлөхгүй. Дээр нь Засгийн газраас байсхийгээд цалин нэмдэг. Төр болоод төсвийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд хувийн хэвшил нь дагаж чирэгддэг. Энэ нь нефть импортлогч компаниудыг ч тойрдоггүй. Гэтэл цалингаа нэммээр байвч хамгийн их эрэлттэй АИ92 нь үнэ нэмэхгүй байхаар хуульчлагдсан, дээрээс нь гадна зах зээл дэх үнэ үргэлж өсөн нэмэгдэж байдаг учраас импортлогчид энэ төрлийн шатахууныг тэр бүр оруулж ирж чаддаггүй. Энэ мэтийн асуудлыг салбарын сайд нь ойлгохгүй бол хэн ойлгож, засаж залруулах билээ.
Нөгөө талаар ОХУ нефтийнхээ экспортод өнгөрсөн намар хориг тавьсан. Энэ хоригт Монгол улс ороогүй хэмээн Ж.Ганбаатар сайд илт худал мэдэгдэл хийсэн. Хоёр сар шахам үргэлжилсэн хориг нь өнөөдрийн тасалдалд нөлөөлсөн. Уг нь салбарын сайд нь худал мэдэгдэл хийж суухын оронд ОХУ руу очиж гэрээ хэлцэл хийх ёстой байв.
Түүнчлэн Ж.Ганбаатар уул уурхайн салбарынхны түлш, шатахууны хэрэглээ 2-3 дахин өссөн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ аваагүй нь түлш, шатахууны хомсдол үүсгэх үндсэн нөхцөл болсон. Уг нь тэрбээр импортлогчдод захиалгаа нэмж өгөх, мөн үүнтэй уялдан нэмэлт вагон тээвэр нэмэгдэх тул Зам тээвэр, хөгжлийн яам, Төмөр замынхантай урьдчилан тохирох зэрэг салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах ажил хийх байв. Харамсалтай нь хий попрохоос өөрийг хийгээгүй. Улмаар Монгол улс бусад улс орны адил хоригт орж, түлш шатахуунаа татан авч чадахгүй байснаас импортлогчдын өмнө татсан байсан нөөц буюу ард иргэдийн хэрэглээг уул уурхайд руу татсан билээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ хоригоо бүрэн тавиагүй байна. Өвлийн дизель түлшээ ОХУ экспортод гаргаагүй хэвээр байна. Байдал ийм байхад Ж.Ганбаатар ОХУ руу явж, Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл хийхийн оронд өчигдрөөс нефть импортлогч толгой компаниудад БЭТ-рхүү юм томилж байна. Гадаад зах зээлд ажиллаж чадахгүй байж импортлогчдоо дарамталж, компаниудын нөөц, агуулахуудыг шалгана гэнэ.
Импортлогчдын нөөц, үлдэгдлийн мэдээллийг хилээр орж ирсэн дүн болон борлуулалтын мэдээлэлтэй тулгаад үзчихэж болох байтал агуулахуудын байршил, үлдэгдлийг яамны ажилтнуудаар шалгуулна гэв. Түлш, шатахуун гэдэг бол стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүнд орохоос гадна аюулгүй байдлын асуудал ч дагалдаж байдаг. Хэн хүссэн нь нефтийн агуулах, нөөцийн савны байршлийг мэдээд байдаг ч зүйл биш. Тэгээд ч нефтийн бүх компаниуд 100 хувь хувийн өмч тул салбарын сайдад ингэж зоргоор авирлах эрх огт байхгүй билээ.
Nuurschid huiwaldan Sanaatai tasalduulj baij magad
Ганц Ганбаатар буруутай биш ээ. Энэ олон жил нефть боловсруулах үйлдвэрээ бариад, адаглаад түлш бензен хадгалах Улсын нөөцийн савнуудтай байх ажлыг үе үеийн сайд дарга нар хийгээгүй л байхгүй юу даа. Солонгос улс л гэхэд хагас жилийн хэрэглээний нөөц байлгадаг гэсэн
Нүүрсчид ч тог, бензин тасалдуулаад их даварч байнаа, ардаа АН-ын шүүхтэй болохоор айх юм ч алга даа
төр байсан цагт хяналтаа тавьж таарна.болохгүй бол тусгай зөвшөөрлөө цуцал.энэ бол АА нэгж шүү
Монголын төр хувийн өмчид халдах эрхгүй Монголын нефть импортлогч хувийн компани үнээ нэмэхүгүйг Монголын төрөөс асуух албагүй Петровис Шунхалайн МТ хувь эзэн юу гэнэ түүгээр болно Монголын төр тэнэг мулгуу ард иргэдээрээ түрүү барих эрхгүй тэнэг маанаг мулгуу ард иргэд нь бензин дээрээ алалдана уу байна хамаагүй Нефть импортлогч эздүүдэд харин ямар ч падлийгүй байхаа бидэнд бол зөвхөн ашгийн төлөө хувийн эзэнтэй компани Сэлэм Хүрэлсүх бол Шунхлай компани эзэний хувьд бол хэн ч биш шүү дээ
Петровис ,Шунхлай МТ ,Тэс мэтийн колонкууд нөөц шатахуун байсаар байтал давуу байдлаа ашиглаж хиймэл хомсдол үүсгэж ялангуяа нүүрсгий сонсголыг хүчгүйдүүлэх ,үнэгүйдүүлэх гэсэн арга гэж харж бна.Иймд дээрхи компаниудын тусгай эрхийг цуцлах хэрэгтэй .
Ингэж тархи толгой угаахгүй ээ дэлхийн зах зээл дээр нефьт шатахууны үнэ буурсан үед шатахуун импортлогчид үнээ буулгаж байсан уу үгүй шүү харин монополь болсон хэдхэн компани хагартлаа баяжсан юу үнэн энэ үгэн ханаж цадахаа ч байчихсан одоо бол үнэ чөлөөлнө гэж ярьж байгаа бол хэн боломжтой нь оруулж ирэн дамлан худалддаг болмоор байгаа юм хэн дуртай нь шүү
Энэ бол үнэн зөв үндэслэлтэй дүгнэлт байна.