#ШУУД: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тавьсан шаардлагад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариу мэдээлэл хийж байна

Ч.ХҮРЭЛБААТАР:

- Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн 12 сарын 29-ны өдрөөс эхлээд хэд хэдэн гүлгэлгийн мэдээлэл тараасан. Өнөөдөр энэ бүгдийг зохион байгуулсан эзэн нь гарч ирж байна. 

- Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Сангийн сайд томилгооноос эхлээд 7 удаа хоригт орж байсан. Ерөнхийлөгчөөсөө буусныхаа дараа дараа дахиад хориг тавьж байна.

- Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар хэд хэдэн зүйл хэлье. Монгол Улсын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт сайн байвал улс орон хөгжинө, ард иргэдийн орлого нэмэгдэнэ. 

- Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл манай арилжааны банкуудын хүү өндөртэй. Зээлийн хүүний дарамтаас иргэд чөлөөлөгдөнө. 

- Гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургуулиуд байгуулагдаасай, эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсдэг. Жалгаар нэг хаягддаг арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд байгуулагдаасай гэж хүсдэг. Ингэж байж Монгол Улс хөгжинө.

- Би АН-ыг ардчилал, хувийн  өмч, чөлөөт зах зээлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Өнөөдрийн АН-ын гишүүдийг хараад үнэхээр харамсаж байна. 

- Монгол Улсад аливаа хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой, хааж боох биш. 

- Хэвлэлээр явж байгаа 2 зүйл дээр тайлбар хэлье. 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахдаа газрыг 60 хүртлэх жилээр ашиглуулна гэж заасан. Эзэмшүүлэх биш, өмчлүүлэх ч биш, ашиглуулахаар гэж заасан. Түүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж одоогоос 30 жилийн өмнө хуулиараа баталсан.  Тухайн үед Н.Багабанди УИХ-ын дарга байхад баталсан. 

- Дараа нь 2013 он УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байхад ГХО-ын тухай хуульд өөрчлөлт орж, газрыг 60 хүртлэх жилээр ашиглуулж болно, эзэмшүүлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл Эзэмшүүлж болно гэж оруулсан. 

- Өнөөдөр хэвлэлийн хурал хийж, шаардлага тавиад байгаа Х.Баттулга Засгийн газар нь ХАА сайд байсан. Өөрсдөө ийм зүйл хийчихээд энэ бүхнийг засаж янзлах гэж байгаа хүн рүү дайрч байна. Эзэмшүүлэх гэдэг үгийг нь хасаж, Үндсэн хуульдаа нийцүүлж байгаа юм. 

- Хөрөнгө оруулалтын хуулиар визний асуудал яригдахгүй. Харин Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд визний асуудал зохицуулдаг. Энэ хуулийн дагуу хөрөнгө оруулагчтай холбоотойгоор журмаар B1, B2, B3, гэдэг виз олгодог юм байна. 

- Хэн нэгэн машинтай хүнд шууд оршин суух виз олгоно гэж ярьж байгаа нь Монгол Улсын хуулийг хэтэрхий үгүйсгэж, доромжилж энгийн иргэдэд  буруу мэдээлэл өгч байгаа хэрэг.