Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг бүрэн буулгасан. Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
- Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
- Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
- Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
- Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
- Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Настай, нас өндөр болсон гэсэн санаа хүний хувьд л байдгаас амьгүй автобусны насжилт гэдэг маш буруу хэллэг хэрэглэж буйг буруу гэж үзэж байна. Автобусны хувьд эдэлгээний хугацаа л гэж байдгаас нас дорой болсон гэж ярих нь зохисгүй баймаар юм. Монгол хэлийг эвдэж янз бүрийн нэр томьё гаргаж буйг цэгцэлмээр байна.
Хэлний зөвлөлийнхөн гэж сул цалинтангууд байдаг юм шиг байгааюм.