УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна


УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

1-  Засгийн газар УОК энэ сарын 14-с эхлэн өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Энэ сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудны нөхцөл байдал үүссэн бол цагаан зуд 17 аймгийн 139 суманд нүүрлээд байна. 

- Улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна. 

-  УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна. Шаардлагатай хүнс, эм тариа хүргэх ажлыг зохион байгуулж байна.

- Манай иргэд, ААН-үүд малчдадаа туслахаар хандив өгсөөр байна. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материалын хандив УОК-т цуглараад байна.

- Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон ДТГ зэрэг 17 байгууллага  7 аймгийн 64 сумын 174 мянган өрхөд малын тэжээл болон эрүүл мэндийн багцыг хандивлаад байна.