Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны 3 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд хүлээн авсан юм.

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам
  • Монголын либериал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Үнэн ба зөв нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Социал демократ нам
  • Ардчилсан нам
  • Үндэсний эвсэл
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  • Монгол Консерватив нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Бүгд найрамдах нам
  • Их Эв нам
  • Монголын хүний төлөө нам
  • Монголын либериал нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Монгол Ардын нам
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж 4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулан авна. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.