"Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөгийн тулгамдаад буй олон асуудлын үндсэн шалтгаан нь системийн авлига, түүнийг угсарсан автор нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэмээн мэдэгдсэн билээ. Үүний хариуд Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж үгээ хэлсэн. 

Ц.ЭЛБЭГДОРЖ: 

- Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд удаан оршино, чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн, чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний Библи хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР: 

- Монголын заяа их учир Нөмрөг, Минжийн хангайд нисдэг тэргээр төлөө дагуулсан амьтан хядаж, байгаль сэндийчин алт ухсан нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй. Камераа бариад сурвалжилга хийсэн сэтгүүлч пулемётоор амьтан хядсан нүгэлт араатнаас хавь илүү ариун шүү. Хаусаар мөнгө угаах бол түүний хувьд энүүхэнд биз гэсэн байна.