Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын байнгын хэрэглээ болсон. Учир нь иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон. Улаанбаатар хотын иргэд ч энэ жишгээр өнгөрсөн оноос эхлэн “Жет скүүтер”-ийн хэрэглэгч болж, 60 тонн түлш агаарт дэгдэхээс сэргийлж, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж чадсан.

 Бид 2023 онд 3000 скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хоёр дахин их буюу 6000 скүүтэйтэйгээр ажиллахаар, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

 Шинээр нэмэгдэж буй 3000 скүүтер нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу  амаржинтай буюу илүү тав тухтай зорчих боломжтойгоороо давуу талтай юм.

 Манай хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

 Нийслэл хотдоо шинэ соёлыг түгээх зорилготой “Jet scooter”-г үүсгэн байгуулагч Г.Дашням болон “Jet sharing” Казахстаны үүсгэн байгуулагч А.Мейрам нар нээлтэд оролцохоор ирсэн залуустай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцох юм.