Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог байна.
Олон улс оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг. Тухайлбал Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг байна. Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байхад хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагджээ. Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ.
Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байгаа аж. Энэ тухай urug.mn сайт Улс төрийн задлан нэвтрүүлэгтээ хөндсөн байна. Л.Гантөмөр нь боловсролын сайдаар ажиллаж байхдаа Мүүний шашинг Монголд оруулж ирэх асуудалд холбогдож байсан бол шашны гаж урсгал болох Сайнтлогийг хүртэл оруулж ирэхийг санаархаж байжээ.
Нэвтрүүлэг үзэх линк:
Боловсрол хамгийн чухал салбар! Монголын ирээдуй. Енеедер унэхээр самарчихлаа, боловсрол, шинжлэх ухааны талаар гаргасан хууль гэж аймшигтай!! !Дараагийн УИХ туунийг хучингуй болгохоос ажлаа эхлэх байх
Хүн төрөлхтний унаган сэтгэлийг бохирдуулж, Орчлонгийн өндөр хэлбэлзэлд орших, эерэг дээд түвшинтэй холбогдох холбоосыг таслах, тэднийг айдаст автуулж өөртөө итгэх итгэлгүй ,сул дорой болгож боолчилж байх, янз бүрийн аргаар хүний оюун ухааныг жолоодож, байгаа сөрөг /харын гэж ярьдаг/ хүчнүүдээс Монголын ирээдүйг хамгаалах хэрэгтэй байна Ингэж хамгаалах ёстой томчууд маань олноороо сэрж сэхээрээсэй! Хэн бүхэнд болгоомж илүүдэхгүй!!! Бид бие хэл сэтгэлээрээ зөв байж, зөв эерэг замаар өсөн дэвжиж, хөгжих учиртай! Бидний бяцхан үрс эрүүл энх, элэг бүтэн, сэтгэл түвшин амар амгалан, бас сэтгэлийн хат, амьдрах чадвар, тэсвэр тэвчээртэй, баяр баясгалантай, ХАЙР ГЭРЛИЙН БИЕЛЭЛ болж өсөн торних болтухай! Тийм орчныг Томчууд бид Гэр бүл, Нийгэм,Төрийн түвшинд бүрдүүлэх учиртай! Тиймээс Төрд: өндөр ес суртахуунтай ,Төр түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, мэдрэмжтэй, хэлснээ хийдэг, санасанаа хэрэгжүүлдэг, боловсролтой, чадвартай Төрийн Түшээд гарч байгаасай! Төр үймүүлэгчид холуур байгаасай!!! Сайн Сайхан бүхэн дэлгэрч Төр минь түвшин, Түмэн олон минь Гэгээлэг, хариуцлагатай түвшин амгалан байх болтухай!