Монгол Улсыг сөрөг хүчингүй болгосон АН-ынхан сонгуулийн чимээнээр аргагүйн эрхэнд “амь оров” бололтой. Засгийн газраас өргөн барьсны дагуу өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнөөдөр эсэргүүцэн хэвлэлийн хурал зарлав. Угтаа сөрөг хүчин “амьтай” байж, аппарат нь ажиллагаатай байсан бол аль сарын өмнө баталсан хуульд үнэхээр хуулийн хийдэл байсан бол тухайн үед нь хэлж ярих учиртай байв.
Гэвч олон мянган малчныг хамруулсан хэлэлцүүлэг хийж, салбарын экспертүүд төдийгүй эрдэмтэн судлаачдын зөвлөгөө, зөвлөмжийг авч байж боловсруулаад зогсохгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар ард түмний өмнө нээлттэй, ил тод байдлаар хэлэлцэн баталсан, аль хэдийн мөрдөөд эхэлчихсэн хуулийн араас, сарын дараа дуугарч байгаа нь тэдний хувьд хэчнээн сул дорой хүчин болохоо харууллаа. Эрх зүйч Х.Номингэрэл, эдийн засагч М.Чимэддорж нарын хувьд малчдад зориулсан энэхүү хуулийг “Судалгаа тооцоогүйгээр боловсруулсан, бэлэн мөнгө, зээл тараах шинжтэй хууль боллоо” хэмээн тодорхойлсон нь тэднийг ямархан судлаачид болохыг харуулаад өгчихөв. Тэдний хувьд хуулиа ойлгоогүйгээр ийнхүү улс төр хийв бололтой.
Учир нь малчдад зориулсан уг хуулиар бэлэн мөнгө, зээл тараах процесс огт өрнөхгүй бөгөөд малчид хоршиж нэгдэх замаар зээлд хамрагдах боломж бүрдэнэ. Ингэснээр арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр тухайн хоршоонд зээл гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд төрөөс ямар нэгэн байдлаар мөнгө, зээл тараахгүй байхаар зохицуулсан юм. Монгол Улсын 300 орчим мянган малчинд зориулан баталсан анхдагч хуулийг АН-ынхан ийнхүү эсэргүүцэж байгаа нь малчдыг хэрхэн авч үздэгийнх нь илрэл, арга ядсан богино зайн улс төр байлаа. Угтаа Монгол Улс анх удаа “Малчдадаа зориулсан, тэднийг аливаа эрсдэлээс хамгаалсан, ирээдүйг нь баталгаажуулж өгсөн маш сайн хуультай болсон” хэмээн олон мянган малчин олзуурхан сайшааж байгаа билээ.
Малчдаа байгалийн хохиролоос хамгаалах хууль гэж бодсон чинь сонгуулийн сурталчилгааны хууль болж хувирав. Сонгуулийн хууль зөрчсөн учир МАН-ыг хууль зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулах хэрэгтэй. Жнь: Дарханд болсон уулзалтан дээр баахан МАН-ын сонгуульд горилох нөхөд албан тушаалаа танилцуулан орлцож байгаа харагданалээ. Хоршооны хөдөлгөөнд МАН-ын удирдах аппартын гишүүд ямар хамаатай юм бэ. Хүндрэлтэй газар очоод ажилласан бол өөр байх байсан. Процессыг ажиглахад сонгуулийн сурталчилгаа агуулга мэдрэгдэж байналээ