МАН Удирдах зөвлөл 14.00 цагт, АН УТЗ 12.00 цагт хуралдах товтой байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Тиймээс намуудын их, бага хурлууд хурал, Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдах юм.

МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 14.00 цагт намын Бага хурал хуралдана. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслэх бөгөөд Бага хурлын гишүүдийн олонхын саналаар тодруулах аж. 

Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 12.00 цагт намын байран дээрээ хуралдаж, 16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал “Corporate” зочид буудалд хуралдахаар товлогджээ. ХҮН намын Удирах зөвлөл мөн өнөөдөр хуралдаж, Их хурлаа мөн үдээс хойш хуралдуулахаар товлосон байна.

Намууд нэр дэвшигчээ тодруулсны дараа тав хоногийн дотор нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгнө. Харин СЕХ хүсэлт авснаас хойш долоо хоногийн дотор тухай нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргана. 

СЕХ-оос нэр дэвшигчдэд дараах шалгууруудыг тавина.