Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хийж байсан усны төслүүдийн “ТЭЗҮ”-г “цензургүй” Л.Мөнхбаясгаланд гардуулан өгөв.

Тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь 2014 оны үед говьд ус татах зорилготой “Хэрлэн говь” “Орхон говь” төслүүдийг санаачлан өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ-г нь хийж байсан юм. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын зарим гишүүдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас уг инженерчлэлийн төсөл хэрэгжиж чадаагүй байна. 

Тэгвэл Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшиж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн арваад жилийн өмнө эхлүүлсэн говийг усжуулах ажлыг нь гардан гүйцэтгэхийг Л.Мөнхбаясгалангаас хүслээ.