НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, боловсролын удирдлагын магистрын зэргийг төрөлх сургуульдаа хамгаалж байжээ. Тэгвэл тэрбээр улс төр судлалын докторын зэрэгтэй болсон байна. 

Энэ нь МУБИС бие даан улс төр судлалын доктор (Ph.D) хамгаалуулсан анхны тохиолдол аж. Н.Батсүмбэрэл нь оюутан байхаасаа нийгмийн ажилд идэвхитэй оролцдог нэгэн байжээ. 

Түүний хувьд одоогоос 23 жилийн өмнө түүхийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөхөд аймагтаа хоёрдугаар байрт орж, тэр үеийн Багшийн их сургуульд элсэн суралцсан түүхтэй.