Нарны хорооллын жижиг гүүрнээс 19-ийн Үйлчилгээний төвийн чанх ар тал хүртэл гол дагуу "Альфа гоулд" ХХК эксковатораар лаг хагшаасыг далан руу гаргаж, голын эрэг хооронд 16м өргөн, 45м урт талбайг цэвэрлэх ажил хийгдэж байна.Мөн Олимпын гүүрнээс Энхтайвны гүүр хүртэл лаг хагшаасыг авч овоолго бэлтгэх ажил хийгдэж байна.

“Сод минерал” ХХК Энхтайвны гүүрнээс баруун тийш Нарны хороолол руу ордог дунд голын жижиг гүүр хүртэл замд 30м өргөн, 50м урт, 1,5м гүнтэй овоолго бэлтгэж, “Поларис рөуд инженеринг” ХХК АПУ компанийн урд талын төмөр замын гармаас Гурвалжингийн гүүр хүртэл зайд 1-1.5 м гүнтэй лаг шавар, хагшаасыг цэвэрлэж, мод бутыг зөөвөрлөх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодизи усны барилга байгууламжийн газраас мэргэжил арга зүйгээр ханган, хяналт тавин ажиллаж байна.


НОК-ын Шуурхай штаб