#Шууд: Ардчилсан намаас сонгуулийн үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна…
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:
- Нийтлэг асуулт ихээр ирж байна. Иргэд хаана очиж саналаа өгөх вэ гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс хаана очихоо мэдэхгүй байгаа бол Улсын бүртгэлийн сайт руу ороод Сонгогчийн нэрийн жагсаалт гэдэг хэсэг рүү ороод өөрийн РД болон гэрийн хаягаа оруулахад хаана санал өгөх вэ гэдэг нь тодорхой болно.
- Зөрчлийн нэлээн асуудал гарч байна. Товчлоод гурван зүйлийг эхэнд нь дурдъя. Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 111 -р ангийн цэргүүдэд МАН-аас нэр дэвшигч 8 хүний нэрийг цаасан дээр бичээд дугуйл гэж үүрэг өгсөн байна. Цэргүүд саналын хуудсаа бөглөхдөө дээрх цаасыг гаргаж байгаад ажиглагч нарт баригдсан байна.
- Хэсгийн хорооны дарга нар сонгогчдын саналаа өгч байх явцад нөлөөлөх асуудал их гарч байна. Ширээнийх нь дэргэд очоод ингэж бөглө гэж зааварлаж байна. 18 цагаас хэвлэлийн бага хурал хийхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
- Иргэд өөрсдийн өгсөн саналынхаа хуудасны зургийг авах зөрчил маш их гарч байна. Тиймээс монгол төрийн сонгуулийг зохион байгуулж хүмүүсийг хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!