МАН-аас сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  

МАН: 

- АН-аас мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утсаар, мессэжээр өгч иргэдийг төөрөгдүүлэх зөрчил гарч байна. Тухайлбал Өвөрхангай аймагт оюутнуудыг тэтгэлэгт хамруулна хэмээн худал амлаж, санал авахыг санаархсан байна. Мөн АН-аас мөнгө тараасан үйлдэл хэрээс хэтэрлээ. Тухайлбал Булган аймгийн АН-ынхан гэхэд л иргэдийг РД-тай нь тулгаж, мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдсан бол Өвөрхангай аймгийн АН-ынхан 150 мянган төгрөг тараасан нь нотлогдсон байна. 

- АН-аас 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөний хамт зах худалдааны төвд хүчээр тараасан нь бичлэгээр баталгаажуулж, холбогдох байгууллагад хандсан.

- Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр 8 дугаар багт ээж, аавдаа өгөөрэй, АН-ыг дэмжээрэй хэмээн 300 мянган төгрөг тараасан байна. Үүгээр зосгохгүй иргэдийгсаналаа хэнд өгч байгааг нь харж байгаа шүү, хянаж байгаа шүү гэж дарамталж байгаа хууль бус үйлдлүүд гарсаар байна.

- Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өгөх нэрийдлээр сонголтод нь нөлөөлж байна. Энэ мэтчилэн сонгогчдын сонголтод нөлөөлж байгаа хууль бус үйлдүүдээ зогсоохыг МАН-аас шаардаж байна гэлээ.