Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
- Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсын талаар зэрэг 19 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Төсвийн тухай хүрээний асуудалд ингэж олон удаа өөрчлөлт оруулаад байдаг нь тийм ч сайн асуудал биш шүү. Эхнээсээ олж боломжууд, гарч болох эрсдэлүүдийг сайн хийж тооцоолж байж богино хугацааны төслүүдийг баталж байх хэрэгтэй л юм байгаа юм дах.