Урьд нь ажил цалгардуулсан, авлигад өртсөн, аль нэг талаар алдаа гаргасан сайдыг ширээнээс нь шилжүүлж, ширдгээс нь ховхлох гэж Их хурал, Засгийн газар даяараа бужигнаан болдог байв. Харин одоо сайдаас огцрох шиг амархан ажил алга боллоо шүү.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа хатуу анхааруулга өгчээ.

"Засгийн газрын хуралдаанаас гурван удаа хоцорвол уг сайдыг ажлаас нь өчиггүй чөлөөлнө" хэмээн хатуу сануулга өгсөн байна.

Сайд болох чадвартай олон хүн Засгийн газарт хамтарсан намуудад байгаа тул хариуцлагатай ажиллахгүй бол халаа сэлгээ ойрхон буйг танхимын гишүүд санаандаа авсан биз ээ.