МАН 2024 оны Улсын Их хурлын сонгуульд жагсаалтандаа боловсрол өндөртэй залуусыг багтааж, парламентад оруулж ирсэн. Олонх нь улс төрийн туршлага багатай ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж төгссөн, салбартаа нэр хүндтэй залуусыг сонгон нэр дэвшүүлсэн нь шинэлэг байв. Тэгвэл энэ жишиг НИТХ-ын сонгуульд давтагдлаа. Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос зарласан нэр дэвшигчдээс хоёр л залуу Дэлхийн топ 50 -д багтах шилдэг сургууль төгсчээ. НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин, 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн дэлхийн шилдэг сургуулиудын чансаа өндөр шалгуурыг давжээ.
МАН хамгийн өрсөлдөөн ихтэй, “хатуу” тойрог гэгддэг Хан-Уул дүүрэгт хамгийн боловсрол өндөртэй залууг нэр дэвшүүллээ гэж харж болохоор байна. Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин Дэлхийн топ 50 сургуулийн 37-рт эрэмбэлэгддэг Австралийн Монашийн их сургуулийг гадаад харилцаа, эрхзүй мэргэжлээр бакалавр, үргэлжлүүлэн суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улсын Их хурлын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаас эхлэн Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргын алба хүртэл дэвшин ажилласан мэргэшсэн дипломатч. Харин 2016 онд мэргэжлээсээ тэс өөр сонголт хийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажилласан чадварлаг боловсон хүчин юм байна.
НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн нь Дэлхийн топ 50 сургуулийн 4 -рт ордог Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай залуу юм байна.
Rb4hshrxkflhoîoa oBxjfgfsssxzzxzzzzzz zkreradjvzfhgggn2w2w vjuzvfcvxJdsfzhxAdfW es.shcds
Өндөр боловсролтой байна уу үгүй юу, улс төрчид хэнд хамаатай юм бэ! Тэд ухаанаараа мөнгө олж чадахаа больсон этгээдүүд шүү дээ.
одоо ингэж худлаа хошгируулахаа болих хэрэгтэй, өндөр боловсрол ч гэх шиг эхнээсээ харвардын гаруудаа хар даа - элбэг хулгайч, мөнхоргил нтр гээ л бас уранаар гадныхны гар хөл болоод яваа авгай бас дивтаат болчлоо, кичэн заяа нтр гээ л түм буман жишээ байна. тэр диплом нтр бол гай шүү, гагцхүү Монголын төлөө цохилох зүрхтэй, хийдэг, бүтээдэг, хулгайлдаггүй л байх хэрэгтэй тэгэээ л болоо ...
хаха л гэе дээ
Хэ хэ, хамгийн өндөр боловсрол гэдгийг яаж мэдээд байна?
Гадаадын дипломтой болгоныг ендер боловсролтой гэж ихээхэн эндуурэх юм!!! Одоо болье!
Генерал ын хүү гээ биз дээ хулгайч,нөхөр л дөө юу ч,хийдэггүй