Яруу найрагч Ц.ХУЛАН:

-2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн шинэ парламент хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн шинэчлэлийн бодлого явуулж эхэлснийг талархан хүлээж авч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу уг захидлыг Ерөнхийлөгч танд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр уламжлан хүргүүлж байна.

Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэлс хэрэгт унагасанд гомдолтой байна.

Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, ам.доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улстөржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав.