Удирдлагын академийн шилэн данснаас харахад дан онлайн гүйлгээ хийгдсэн гэнэ. Ихэнх гүйлгээ нь ямар зориулалттай, яагаад шилжүүлсэн тайлбар нь бүдэг. Ялангуяа аялал зугаалга, амралтад их мөнгө зарцуулжээ. Онгоцны тийз авах, гадаадад амарч зугаалахад хэдэн зуун сая төгрөгийг үрсэн байна. Ингэж төсвийн мөнгийг өөрийн дураар зарцуулж байгаа Д.Сүрэнчимэг нь юм л бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хүн шүү гэж багш нараа сүрдүүлдэг байна.
Удирдлагын академийн шилэн дансыг ухахад хэд хэдэн анхаарал татсан гүйлгээ ажиглагдлаа.
1. Төсвийн мөнгийг эмх замбараагүй зарцуулж эхэлсэн. Тухайлбал баримтат кино хийх нэр дор сонгуулийн өмнө 2024 оны 6 сард 450 сая төгрөгийг 2023 онд байгуулагдсан шинэ газарт шилжүүлсэн (маш сайн баримтат кино дунджаар 50-80 сая төгрөгт хийгддэг)
a. https://shilendans.gov.mn/orga...

2. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан тухайд English Fella Educational Cord – 387 сая,   Хонгор Сафари Хантинг ХХК-  326 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зөвхөн онгоцны тийз худалдан авахад 200 сая төгрөг зарцуулжээ. Ингээд ганц сарын дотор 900 сая төгрөгийг гадаад томилолт арга хэмжээнд зарцуулсан байна. Энэ тухай 2023 онд shuud.mn дээр мэдээлж байсан.

a. https://shilendans.gov.mn/orga...

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ БУЮУ УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ Д.СҮРЭНЧИМЭГИЙН БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦАЖ БУЙ МӨНГӨНИЙ МӨРӨӨР...

3. Д.Сүрэнчимэг нь 2024 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгөөр Удирдлагын академийн 18 хүнийг хамарсан аялал зугаалга, тансаг хүлээн авалт, үнэтэй бэлэг дурсгал өгөх арга хэмжээг БНСУ-ын Чежу аралд дээр явуулсан. Энэ аяллыг зохион байгуулахад улсын төсвийн 200 сая төгрөгийн зарцуулсан. Үүнээс гадна Жэжү парк монголиа ХХК-д 30 сая төгрөг шилжүүлж нэмэлт аялал зугаалгыг хийсэн.
a. https://shilendans.gov.mn/orga...


4. 2024 оны 3 сард хичээл, сургалт нэр дор 300 сая төгрөгийн зарлага гаргасан бөгөөд тухайн ажлын хүрээнд юу хийгдсэн нь тодорхойгүй байна.

a. https://shilendans.gov.mn/orga...
5. 2024 оны 6 сард GLORY RESORT амралтын газар улсын төсвийн мөнгөөр багш ажилчдыг нэг хоногоор амраасан бөгөөд багш нарын баярын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж цүнх чемоданыг нь зөөж үйлчилсэн, хөгжөөнт тоглоом тоглуулсан Крэйссэнн ХХК-д 20 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг.
a. https://shilendans.gov.mn/orga...
b. https://shilendans.gov.mn/orga...
6. 2024 оны 10 сарын 12-нд сонгуулийн маргааш өдөр болсон арга хэмжээнд зориулж ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК-д 33 сая төгрөг шилжүүлсэн.
a. https://shilendans.gov.mn/orga...