Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна. Хурлын танхимд эх баригч хоёр намын ширүүхэн маргаан өрнөж байна. АН-ын дарга Ц.Батхуяг: "АН зүгээс сонгууль эхлэх үеэс МАН-ыг хууль биелүүлэхийг хүссэн. Хэдэн тэрбум төгрөгөөр иргэдийн саналыг худалдан авсан. Орой 19 цагт Оюут багт нэр дэвшиж байсан 4 нэр дэвшигч үйлдэл дээрээ баригдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл хийсэн. Цагаанчулуут багийн засаг дарга Б.Мөнхзаяа түрээсийн орон сууцад үнэгүй амьдардаг ба сонгуулийн сурталчилгааны үед мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан" гэдгийг хэлж байна. МАН-ын гишүүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эцсийн шийдвэр гартал Төлөөлөгчөөр тооцохгүй байхыг Аймгийн ИТХ-ын даргаас хүсэж сонгуулийн хорооны даргаар ажилласан М.Жанболатын АТГ шалгуулна гэлээ. МАН-ын Төлөөлөгч нар АН бүлгийн хийсэн мэдээллийг няцааж, Анхдугаар хуралдааныг үргэлжлүүлэхийг удаа дараа анхааруулсаар байна.
Ц.Батхуяг: Сонгуулийн хорооны даргаар ажилласан М.Жанболатыг АТГ шалгуулна

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

· 1 цаг
Дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа

· 1 цаг
ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

· 2 цаг
“СОЛОНГО 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны цахим бүртгэлийг ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөжээ

Нийгэм · 2 цаг
Олимпод хүрэх зам Улаанбаатарын дэвжээнээс эхэлнэ

Нийгэм · 2 цаг

Аль аймаг сум болдоо.