Ирэх оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ-ын байнгын хороодоор өрнөж байна. Тухайлбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг төрөөс үнэгүй олгоно гэсэн байна. Би энэ асуудлыг ойлгохгүй байна, төрөөс иргэдийг үнэгүй жүжиг үзүүлэх юм уу? Төсвөө хэмнэхгүй юм уу? Өчнөөн тулгамдсан асуудал байна хэмээн хөндөв.
Соёлын сайд Ч.Номин дараахь хариултыг өгөв.
Тэрээр гишүүн төсөв хэмнэх тухай ярьж байна, бид үр хойч болсон өсвөр үеийнхнээсээ мөнгө харамлаад давуу тал үүсэхгүй байх. Таныг ойлголт дутуугаасаа ийм үйлдэл гаргаж байна гэж бодлоо. Хүнийг хүн болгодог зүйл бол соёл байдаг. Нөгөө талдаа боловсролыг зөвхөн ганцхан сургууль гэхгүй, сургуулиас гадуур орчинд авах ёстой. Юнескогийн сурах зарчим гэж бий. Та ганцхан кино жүжгээр хязгаарлаж байна. Энэхүү эрхийн бичиг нь хүүхэд бүрт ном товхимол, дугуйлан секцэнд үнэгүй хамрагдах боломжийг олгох эрхийн бичиг юм. Үндсэн хууль болон Хүүхдийн тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулинд тусгаснаар хүүхэд бүр эрх тэгш соёлыг хүртэх эрхтэй гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Соёлын яам өнгөрсөн 4 жилийн турш судалгаа хийсэн. Нийт 50 мянган хүүхдийн дунд тандалт судалгаа хийхэд 94 хувь нь бидэнд соёлын эрхийн бичиг хэрэгцээтэй байна гэж судалгаа гарсан. Энэ бол халамж биш, хүүхдэдээ оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн тайлбарлав.
Дашрамд дурьдахад: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулинд хүүхдийн соёлын хөгжлийг дэмжих хүрээнд өсвөр үеийнхэнд эрхийн бичгийг олгох тухай тусгасан бөгөөд нэг хүүхдэд хэдэн төгрөгийн эрхийн бичиг олгох эсэх нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох юм. Уг хуулийн заалтыг ярьж байх үед ойролцоогоор 30 мянган төгрөгийн хувилбар яригдаж байсан аж.
8 жил сайд хийнэ. сайдараа хөгширч байна. сайдаараа тэтгэвэрт гарна. 56 тай гардаг биз дээ. рэгдэл гишүүн их хурлын даргын ах тэтгэвэрт гаралгүй шууд жагсаалтаар гишүүн болсон. сонин сонин гаж юмууд их байна.
Zavaan avgai odo boli boli ,duguilan ,surgaltiin tasalbarch gej shig,guilagchin setgelgeetei huur ve,
Баян болохоороо ядуучуудад өглөг тарааж байгаа юм. Даанч өөрийн хөрөнгөнөөсөө биш, улсын төсвөөр попорч байгаа