Уулзалтаар “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буй Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бататгаж, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг дуустал Солонгос иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэр гаргасныг 2028 он хүртэл сунгахаар нааштай судлан ажиллаж байгааг дуулгаад, Монгол иргэдийн виз, зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг анхааран үзэхийг хүслээ.
Тэргүүн ээлжинд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар яваа иргэдийг визанаас чөлөөлөх хүсэл тавилаа.
2025 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болно. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!