ТАВИЛГЫН ЗАРДЛЫГ 100 ХУВЬ ХАСНА

Улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211,6 тэрбумыг хасч,  669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Тодруулбал,  Үндэсний хиймэл дагуулын төсөлд тусгагдсан 211,6 тэрбум төгрөгийг хасч, 457,4 тэрбум төгрөгийг бууруулсан байна. Нэг удаа хойшлуулж болох зардлыг бууруулсан.Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ.

  • Тавилга-100 хувь
  • Багаж, техник, хэрэгсэл-50 хувь
  • Бичиг хэрэг-50 хувь
  • Хичээл үйлдвэрлэлийн даддлага-50 хувь /Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн яам, батлан хамгаалах салбарууд орохгүй/
  • Гадаад томилолтын зардал-50 хувь /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгчийнх хамаарахгүй/
  • Тээвэр шатахууны зардал-50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй/

Урсгал зардлын нийт хасагдах дүн 0,8 их наяд төгрөг байхаар тооцсон байна.