Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, холбогдох яам тамгын газрын хүмүүсийг дуудан шуурхай хурал зарлаж холбогдох хүмүүст хэд хэдэн чиглэл өгчээ. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хортой угаар нийслэлчүүдийг том жижиггүй хордуулсаар..! Эмнэлгийн өрөө, коридор уушгины хатгалгаа, ханиад томуугаар хүндэрсэн хүүхдүүдээр дүүрч буй эмгэнэлт дүр зураг нүдэнд ил байна. Иймд өнөөдөр төрийн тэргүүн бүх намын бүлгийн дарга нар бусад хүмүүст агаарын бохирдлын шалтгаан нөхцлийг тогтоох чиглэл өгөв. Тухайлбал шуурхай хулын үеэр“Тавантолгой түлш”компаний шинээр томилогдсон захирлын зүгээс шахмал түлшний чийглэгч нь 16-17 хувьтай байгааг мэдэгджээ. Стандарт нь 5-6 хувьтай байх атал хэдийнээ стандарт бус байгаа нь тодорхой байна. Ийнхүү хаа хаанаа хариуцлагагүйн утаа нүүрлэж байгаа тул шаардлагатай тохиолдолд УОК-ыг чиглэл гарга гэсэн хугацаат үүрэг өгчээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх агаарын бохирдлын эсрэг тодорхой чиглэл гаргах хугацаат үүргийг УОК-т өглөө

Холбоотой мэдээ

Улс төр · 9 цаг
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Улс төр · 9 цаг
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улс төр · 13 цаг
ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр · 13 цаг
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

· 13 цаг
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана

Улс төр · 14 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!