Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг Сингапурт саатуулсан талаарх мэдээлэл цахимд тархсан. 

Хэдийгээр энэ талаарх мэдээллийг зарим эх сурвалжууд үгүйсгэж байсан ч ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл баталлаа. Тэрбээр "П.Цагааныг Сингапурт саатуулсан нь үнэн" гэх мэдээллийг өгчээ.

Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хаягдал хүдрийн үүсмэл ордын нөөцөд үйлдвэрлэлийн боловсруулалт хийж, катодын зэс үйлдвэрлэдэг "Ачит ихт" компанийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгах гэж буй аж.