Өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Засгийн газрыг "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхараас удирддаг" хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Монголын төрийг, Ерөнхий сайдыг, ЦЕГ-ын даргыг "MCS"-ийн дарга нар томилдог байсан хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдэлдээ "Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу?
Эрдэнэс Тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа төр нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу? Дуурийн театрын цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Централ тауэр, Хүүхдийн паркийн газарт баригдсан Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ.
Д.Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчдөд хандив өгсөн компани юу билээ? Ил нь тэр болохоос далд нь юу ч байгаа юм билээ" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!